Хүнд өвчтөнийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол улсын Улаанбаатар хотод тусалсан тахлаас сэргийлэх хоёр дахь ээлжийн эд зүйлсийг энэ сарын 25-ны өдөр Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн

байдаг. 

Мөн тус улсад эмчлүүлж байсан Монгол улсын иргэний тусгай хүсэлтийн дагуу БНХАУ-ын Эрээн хот дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт энэ сарын 27-ны өдөр онцгой үеийн ногоон гарц түр нээж, хүнд өвчтөнийг эх оронд нь нэвтрүүлсэн байна.

Халдварын үеийн шинэ журмын дагуу холбогдох бүх шинжилгээ оношилгоог онцгой нөхцөлд түргэвчилсэн байдлаар хийж, тус өвчтөн коронавирусийн халдваргүйг нотолж, шуурхай нэвтрүүлжээ. 

QQFWaW6ZCzEExM0HdmSG
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.