Гурван сая төгрөгийн 23, 1 сая төгрөгийн 268 азтан тодорчээ
Энэ сарын 19-20-нд шилжих шөнө 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжлээ. Энэ улирлаас эхлэн, НӨАТ-ыг улирал бүр шилжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн юм.
Мөн өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны 23:59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,654,629 баримт хамрагджээ.
Үүнээс 3 сая төгрөгийн 23, 1 сая төгрөгийн 268, 100 мянган төгрөгийн 2391, 30 мянган төгрөгийн 23742 баримт тохиролд таарч азтан боллоо. Энэ удаагийн сугалааны тохирлоор супер азтан тодорсонгүй гэж ҮТЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.