Арилжааны банкуудыг багадаа таван хувь эзэмшигчтэй болгоно

Монголд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Зарим нь хэд хэдэн хувь эзэмшигчтэй байхад, цөөхөн нь нэг хүний мэдэлд байгаа нь Монголбанкны заавал байх нөөц, зохистой харьцааны шалгуурт саад учруулж байна гэж Монголбанк үзэж байна. Нөгөөтэйгүүр, гадны банк оруулах талаар яриа гарахад банкны эзэд хэвлэлээр лобби хийн, энэ асуудлыг олон жилийн турш хойшлуулсаар ирсэн. 

Иймд цар тахлын үед авах арга хэмжээний тухай тогтоолоор Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар зорьж байна. Энэ нь эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой ажээ. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр Төрийн ордонд болсон уулзалтаар: 

-. Монголбанкны шалгуурт нийцнэ. Нэг өдөр, нэг жилд энэ өөрчлөлтийг хийхгүй. Зугуухан явна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.