СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-04-10

Б.Мягмаржав: Нийслэлийн ногоон бүсэд 1300 гаруй албан хаагч хөдөлгөөнт эргүүл хийж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хэт хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газраас Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” арга хэмжээг дөрөвдүгээр сарын 6-наас зохион байгуулж, нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл гаргасан. Энэ талаар НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржаваас тодрууллаа.

-Энэ удаагийн “Ойн эргүүл” арга хэмжээ өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?

-Өмнөх жилүүдэд нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд тухайн байгууллагуудад үндсэн чиг үүргийн дагуу ой,хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлийн ажлуудыг тус бүрд нь харьяалуулж өгдөг байсан. тодруулбал, холбогдох байгууллагууд тус тусын үүрэгтэй байсан гэсэн үг. харин энэ жилийн арга хэмжээг шинэлгээр зохион байгуулж, дээрх дөрвөн байгууллага хамтран, хөдөлгөөнт эргүүл явуулахаар болсон нь онцлог.

-Хэчнээн албан хаагч эргүүл хийж байна вэ?

-.

- Эдгээр албан хаагч ямар маршрутаар хөдөлгөөнт эргүүл хийх вэ?

-Нийслэлийн төвийн бүсийн буюу Чингэлтэй, сүхбаатар, сонгинохайрхан, баянзүрх, хан-уул дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийнэ. өдөрт 150 албан хаагч есөн чиглэлд 52 маршрутаар ажиллах төлөвлөгөө гаргасан байгаа.

-“Ойн эргүүл” арга хэмжээг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарсан бэ?

- Өнгөрсөн 2019 онд л гэхэд зөвхөн шар өвснөөс үүдэлтэй гал түймрийн дуудлага 500 гаруй бүртгэгдэж, олон нийтэд ихээхэн хэмжээний эд материал, эдийн засгийн хохирол учирсан байдаг. харин энэ жилийн хувьд мэдээлэл, шуурхай удирдлагын төвд албан ёсоор бүртгэгдэж, гал түймэр унтраах анги очиж унтраасан 58, хөдөлгөөнт эргүүл гарснаар хяналт шалгалтын явцад 35 орчим гал түймрийн зөрчлийг илрүүлж, шуурхай унтраах арга хэмжээ авч ажилласан. Хөдөлгөөнт эргүүл нь болзошгүй гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа алдахгүй хэрэг, зөрчлийг илрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж үзэж болно.

Энэ жилийн хаваржилт урьд жилүүдийнхээс дулаан, хур тунадас бага байх төлөв гарсан. энэ нь хуурайшилт үүсэж, гал түймэр гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. иймд иргэдийг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд явган аялал зугаалга, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байж, албан хаагчдын тавьж буй шаардлага, зөвлөмжийг дагаж мөрдөн хамтран ажиллахыг уриалж байна.

А.Дөлгөөн

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.