Токио-УБ чиглэлийн онгоцноос хоёр сэжигтэнг арын хаалгаар буулгав

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн", “Корпорэйт" зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Дөнгөж сая МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү "Тус онгоцоор ирсэн хоёр сэжигтэнг арын хаалгаар буулгалаа" гэж Шуурхай штаб руу мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.