Д.Энхтөр: Энэ онд 20 орчим га газрыг чөлөөлнө

Жил бүрийн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Нийслэлийн Газрын албанаас тухайн жилийн батлагдсан төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлт хийдэг. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөртэй ярилцлаа.

-Энэ онд 194 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажил хийгдэхээр төлөвлөсөн. Нийтдээ хичнээн га газар чөлөөлөх вэ?

-. . Үүнээс 11 ажлын хөрөнгө, төсөв нь хараахан батлагдаагүй байгаа учраас газар чөлөөлөлтийг эхлүүлээгүй байгаа. Төсөв нь батлагдсан 20 гаруй ажилд суурин болон хээрийн судалгаа хийж, иргэддээ мэдэгдлээ тараан, газрын үнэлгээний ажил хийгдээд эхэлж байна.

-Чөлөөлөгдсөн газруу­дад ямар бүтээн байгуу­лалтын ажлууд хийгдэх вэ?

 -. Баян-хошуу, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил энэ жил дуусч байна. Энэ нь 2015 оноос эхэлж хийгдсэн ажил юм.

Нийтдээ 1000 гаруй айлын газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Одоо Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийн зураг төсөл хийгдэж эцэслэн батлагдаж ирээгүй байгаа. Харин сургууль цэцэрлэгийн хувьд он дамжсан 10 сургууль цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажлаас есөн байршилд нь дуусч байна. Харин нэг байршилд иргэдтэй зөвшилцөх шатандаа явж байгаа. Энэ онд хэрэгжих 21 сургууль цэцэрлэгийн байршлаас 11 байршилд улсын болон нийслэлийн төсвөөр баригдах сургууль, цэцэрлэг учир хөрөнгө нь батлагдчихсан. Мөн л газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа.

Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь Үндэсний урлагийн их театр. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуу­лалтын ажил бөгөөд Сүхбаатар дүүргийн IX хороонд баригдана. Нийтдээ 160 нэгж талбар, айлын 10 га газрыг чөлөөл­нө.

-Нийт бүтээн байгуулалтын дийлэнх хувь нь авто зам байгууламжийн ажил юм байна?

-Тийм. . Энэ сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Он дамжсан дөрвөн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан. Шинээр хэрэгжих дөрвөн байршлын зураг төсөл эцэслэн батлагдаагүй байгаа учраас газар чөлөөлөлт эхлээгүй байна.

-Энэ онд Нийслэлийн газрын албанд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэдэн төгрөг төсөвлөгдсөн юм бэ?

-Өнгөрсөн онд НИТХ-аар төсөв хэлэлцэн батлахдаа Нийслэлийн газрын албанд улсын төсвийн болон, нийслэ­лийн төсвөөр хийгдэх 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн онд манайх нийт 171 ажил төлөвлөсөн байсан. Үүнээс газар чөлөөлөлтийг 98 хувийн гүйцэтгэлтэй хийсэн.

-Иргэд газраа чөлөөлж өгөхөд үнэлгээний үнийг хүлээн зөвшөөрдөггүй асуудал тулгамддаг. Үнэлгээний компаниас үнэлсэн үнэлгээг иргэд хэр хүлээн зөвшөөрдөг вэ?

-Цаашид нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд иргэдээ идэвхтэй оролцож, ойлгож, дэмжээсэй гэж хүсч байна. Нэг үеэ бодвол иргэд маань харьцангуй ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон. Үнэлгээ нь ч гэсэн зах зээлийн үнээр үнэлэгддэг болсон. Нөгөө талаас ойлгохгүй хэсэг бүлэг иргэд байна. Өндөр үнэ нэхээд, зөвшилцөлд хүрдэггүй. Зөвшөөрөхгүй байгаа нэг иргэнээс болж бүхэл бүтэн төлөвлөгөөнд өөрчлөлт орон өөр газар судалж, ажилд хүндрэл үүсгэх тохиолдол ч бий. Иргэдийн газрыг чөлөөлөхөд Газрын тухай хуульд тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд чөлөөлнө гээд заачихсан байдаг учраас газар чөлөөлөлтийн ажил хүлээгддэг. Харин иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дөрөвдүгээр сард газраа чөлөөлүүлье гэвэл чөлөөлж байгаа.

-Үнэлгээгээ яаж хийдэг юм бэ. Тухайн газрын өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрлөөс хамаарч үнэлгээ өөр байдаг?

-Манайх тусгай эрхтэй үнэлгээний компаниудыг нээлттэй сонгон шалгаруулдаг. Тэдгээр компаниудтайгаа гэрээгээ хийгээд, үнэлгээний тухай хуулийн дагуу өмчилсөн газрыг зах зээлийн үнээр, эзэмшлийн газрыг Засгийн газрын 22 дугаар тогтоолын дагуу суурь үнээр нь үнэлнэ. Мэдээж бүс болон талбайн хэмжээнээсээ хамааран үнэлэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийг Барилга хот байгуулалтын яамны 203 дугаар тогтоолоор эдэгдэл хорогдол, тооцох аргачлалаар үнэлдэг.

-Энэ жилийн онцлох бүтээн байгуулалт нь юу вэ?

-Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь Үндэсний урлагийн их театр. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуу­лалтын ажил бөгөөд Сүхбаатар дүүргийн IX хороонд баригдана. Нийтдээ 160 нэгж талбар, айлын 10 га газрыг чөлөөл­нө. Суурийн болон хээрийн судалгаагаа гаргаад, 160 иргэндээ мэдэгдлийг нь тараагаад, эд хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай бичиг баримтыг иргэдээсээ хүлээж авсан. Одоо иргэдтэйгээ зөвшилцөх ажил хийгдэж байна. Маш шахуу явагдаж байгаа ажил. Зургадугаар сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна. СХД-ийн IX хорооны хувьд өмнө дахин төлөвлөлтийн барилгын компаниуд нэлээдгүй өндөр үнэ амлаж байсан учраас биднээс харьцангуй өндөр үнэ нэхэн зөвшилцөхөд төвөгтэй нөхцөл байдал үүсч магадгүй байгаа.

Б.НАМУУНТАМИР

banner site 1

2020.4.1 ЛХАГВА № 63 (6288)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.