LIVE: О.Баасанхүү: Хэрэглээний зээлийг хойшлуулах шийдвэр дээр банкууд залилан хийж байна

Хэрэглээний зээлийг гурван сараар хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-. Хувийн арилжааны банкууд сүүлийн таван жил их ашиг олсон. Гэтэл өнөөдөр залилан, луйвар хийж байна. Ноолуурын үнийг тогтворжуулах 300 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар тарааж байгаа. Ийм байхад арилжааны банкууд иргэдээ бодохгүй байна. Иргэдийг бодсон шийдвэр гаргах цаг болжээ. 

Хоёрт, . Эдийн засагчдын тооцоогоор нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээх сурагтай. Өөрөөр хэлбэл, нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалтай болчихлоо. Төсвийн тодотголыг яаралтай хийх, банкууд зээл төлөх хугацааг хойшлуулах, түрээсийг багасгах, 10 байгаа НӨАТ-ын хувь хэмжээг 3 хувь болгох шаардлагыг тавьж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.