LIVE: Н.Цагаанхүү: Франц иргэнтэй цуг онгоцоор ирсэн иргэдийн зарим нь Орхон, Сэлэнгэ, Өмнөговьд байна
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү корона вирус илэрсэнтэй холбоотой мэдээлэл өглөө.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү:
-Халдвар авсан франц иргэн 3 сарын 2-нд УБ-т буусан. Тухайн үед халуунтай байгаагүй. 121 зорчигч цуг ирсэн. Тэр хүмүүсээс зарим нь Орхон, Сэлэнгэ, Өмнөговьд аймагт байгааг тогтоогоод байна.
Уг хүн 3 сарын 2-ноос 6-нд Улаанбаатарт байсан. Өдөр бүр ресторанд хоол идсэн. Тэр хүний Улаанбаатар болон Дорноговиор явсан, суусан, хооллосон, зорчсон газруудыг тогтоож, зохих арга хэмжээг авч байна. Ариутгалын бодисын нөөц тодорхой хэмжээнд хэвийн байгаа. "Баянгол" зочид буудлыг хаасан. МХЕГ-ын 2228 албан хаагч дээр цагдаа, эрүүл мэнд, авто тээврийн байцаагч нар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.