Б.Бямбадоржийг "басаж болохгүй ээ"

Будапешт-2018 бөхийн төрлүүдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дмитрий Коркиний нэрэмжит Олон Улсын Тэмцээний мөнгө, “Монголиа Опен” Олон Улсын Тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальт, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, .
Тэрбээр Будапештэд 1/16 шигшээд Иракийн Давод Аль Дулаимиг оноогоор цэвэр (10:0), 1/8 шигшээ барилдаад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Жеймс Гринийг 4:2-оор ялсан ч шөвгийн наймд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын Магомедрасул Газимагомедов хүч үзэж 0:5-аар ялагдсан билээ.

choloot eregtei bag mongol bair7

Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд “Баку-2015” Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай цэвэр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвилитэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдсан. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон Б.Бямбадорж дэлхийн шилдгүүдтэй айж бэргэлгүй зоримог, дайчин, ухаалаг барилдав. Түүнийг цаашид дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээн хүлээж байгаа. . .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.