LIVE: "Босоо хөх монгол"-чууд юуны учир босов?

"Босоо хөх монгол" бүлгэмээс өчигдөр Замын-Үүдийн боомтоор 60 хятад иргэн ирсэн гэсэн мэдээллийг авчээ. Тус мэдээллийн дагуу "Босоо хөх монгол- бүлгэмийн Замын-Үүд дэх салбар зөвлөл тэдгээр иргэдийг хэрхэн тусгаарлаж, шалгаж байгаа талаар ажиглалтыг хийсэн байна.

Тэдгээр иргэдийн 24 иргэн нь Замын-Үүд дээр бууж үлдсэн бол үлдсэн 36 хятад иргэн галт тэргээр Улаабаатар хотод иржээ. .

Арван иргэн Амгалан өртөөнд бууж 20 гаруй хятад иргэн УБТЗ-ын төв вокзалд өглөө буусан байна. Төмөр замын галт тэргээр ирж байгаа иргэдийн халууныг шалгаад гаргаж байгаа нь учир дутагдалтай байна гэж "Босоо хөх монгол" бүлгэмээс мэдээлэв.

Тэд "Хилээр нэвтрэн орж ирж байгаа хятад иргэдийг оруулж ирэхээ болиулах хэрэгтэй. Нэг сая таван зуун мянган иргэний эрүүл мэндэнд эрсдэл учирч байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл галт тэргэний буудал дээр очиж хяналт шалгалтыг хэрхэн хийж байгааг өөрийн биээр ирж шалгах ажиллах хэрэгтэй" гэж үзэж байна. 

Харин МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар өдрийн сонины сэтгүүлчдийн асуултад "" хэмээн хэлснийг сануулъя. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.