Жүжигчин Б.Энхтүвшинтэй хамт хоёронтоо баригдсан Ш.Урангоо гэж хэн бэ?

Та бүхний зургийг нь харж байгаа энэхүү эмэгтэйг Шугар овогтой Урангоо гэдэг. . Угтаа бол юун С.Баярмаа, уул шугамандаа жинхэнэ “Мөсний хатан” ажээ.

Ш.Урангоо ч гартаа “АКА” буу барьсан байгаа нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой этгээдүүдийн “трэнд” нь буу юу гэлтэй. Та бүхэнд өмнө нь мэдээлж байсан “Мөсний хатан” С.Баярмаа, Эрүүл мэндийн дэд сайд асны охин Б.Буянжаргал нар мөн гартаа буу барьсан байдгийг нэхэн сануулъя.

83540014 928295417567226 4680805953619099648 n

Ш.Урангоо нь 2011 онд анх 8-9-үүлээ баригджээ. Баригдахдаа 25гр “Мөс”-тэй баригдсан ч хэргээс яаж ийгээд хуурай гарчээ. Аав Шугар нь тухайн үед Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. .

Дараагийн удаад 2019 оны дөрөвдүгээр сард хоёр залуугийн хамт баригдсан. Нэг нь жүжигчин Б.Энхтүвшин байсан. Нөгөө залуугийн нэр тодорхой бус байна. Тэдний биеэс 2гр “Мөс” гарсан ч Ш.Урангоод тэнсэн харгалзах ял оноожээ.

Гэтэл . Гурвуулангийнх нь биеэс “Мөс” гарсан учир энэ удаад Ш.Урангоогийн хэрэг хүндэрч, ял авах болов уу гэсэн таамаг байна.

Ш.Урангоо нь нэлээд чинээлэгдүү эмэгтэй юм байна. “Ривер гарден”, “True L”, “Маршал” хотхонуудад орон сууцтай. Өмнө нь “Мөс” хэрэглэж байгаад гурвуулаа баригдангуутаа нэр нь одоогоор тодорхой биш байгаа залуудаа та бүхний зурган дээрээс харж байгаа 6400 улсын дугаартай цагаан өнгийн Бенц машинаа бэлэглэж байсан гэсэн баримт байх юм. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.