ГХ-ийн сайд Д.Цогтбаатар: Элчин сайд тоглоогүй

Засгийн газрын хуралдаанаар Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн. . Энэ талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. 

-Засгийн газрын хуралдаанаар хэдэн улсын Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн бэ? 

-. Тэдгээр нэрсийг Засгийн газраас Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барина. Тэндээс УИХ-руу оруулж танилцуулна. Элчин сайдыг томилох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм.

-Австрали улсад суух Элчин сайдаар Н.Анхбаярыг томилуулах саналыг хүргүүлсэн. Энэ томилгоо өөрчлөгдсөн үү. Мөн Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү казино тоглосон гэх асуудалд холбогдоод байна?

-Энэ асуудлыг бид Ерөнхийлөгчид өргөн барьсан. Буцааж татаагүй. Тийм учраас асуудал яригдаад явж байгаа гэсэн үг. Б.Чулуунхүү Элчин сайдын тухайд угаасаа солих гээд асуудал нь орчихсон байгаа. Хэрэв казино тоглосон байвал бид даруй эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад нь оруулна. Харин төлөөлөгчдийг дагаад явж байсан бол тэрийгээ нотло гэсэн. Элчин сайд тоглоогүй гэсэн мэдээлэл авсан.

Т.САЙХАН

banner site 1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.