Барилдааны хувьдаа хүрээгүй бөхчүүдийг Наадам, Цагаан сараар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг дахин мөрдөхөөр боллоо. Энэхүү журамд зааснаар;

-27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд, 

-28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд,

-34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд заавал барилдах, 

-38 наснаас дээш насны бөхчүүд сайн дураар барилдахаар заалаа. Хэрэв эдгээр хувьдаа хүрээгүй бол наадам болон цагаан сараар барилдуулахгүй байх шинэ журмыг 2020 оны 1 дүгээр сараас мөрдөхөөр болжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.