152 сая төгрөгийн өртөгтэй боржин чулуугаа буцааж ачлаа

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбай тойруулан дөрвөлжин боржин чулуу байрлуулсан нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан билээ. Засч, янзлах гэсэн үү, эсвэл "талбайг хамгаалах" дөрвөлжин чулуугаа өөр "хамгаалагч"-аар солихоор шийдсэн үү юутай буцааж хураалаа. 

"Булшны чулуу шиг", "ямар ч хэрэгцээгүй" гэх мэт шүүмжлэл дагуулсан уг боржин чулууг хотын дарга С.Амарсайхан "олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хийсэн ажил" хэмээн тайлбарласан билээ. Улмаар уг ажилд 152 сая төгрөг зарцуулсан, хэдэн жилийн өмнөөс төлөвлөсөн ажил хэмээн мэдэгдсэн ч ажлыг гардан гүйцэтгэж, талбайд боржингуудыг байрлуулсан Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нь огт мэдээлэлгүй байсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.