Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн эхэллээ

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд өнөөдөр эхэллээ. Хоёр жил тутамд зохион байгуулагдах учиртай зөвлөгөөн 2015 оноос хойш тасраад байсан юм. 

80018751 1542175952632127 5478394716359753728 o

Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдээд байна. Мөн Олон улсын 70 гаруй байгууллагад элсч, хоёр талын 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт ОУ-ын гэрээнд нэгдэв" хэмээгээд, хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг ДТГ-ын тэргүүн нарт захив. 

Монгол улс 2019 оны байдлаар дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 48 сургууль байгуулж, 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулжээ. 

79850046 1542176419298747 4576938281303801856 o

ДТГ-ын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд өнөөдөр өндөрлөөд, хөтөлбөрийн дагуу пүрэв гараг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.