LIVE: "НАРАНД НААДСАН 60 ЖИЛ"...

Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ түмэн энэ өдрүүдэд /2019-12-04,05/ Атрын 60 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна

Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ нутгийн зон олон энэ өдрүүдэд Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Ойн хүрээнд чансаа өндөр 64 хүчит бөхийн барилдаан өчигдөр /2019-12-04/ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болж улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Амарзаяа үзүүрлэсэн.

Өнөөдөр /2019-12-05/ Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан Хүндэтгэлийн арга хэмжээ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо үргэлжилж байна.

79759760 2490072954595602 2145427479651680256 n (1)

Хүндэтгэлийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж нутгийн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ахмад атарчид, аймгийн 17 сумаас уригдсан хүндэт зочид,   Сэлэнгэ аймагтай ах дүүгийн хамтын ажиллагаатай ОХУ, Япон, Солонгос, Герман улсаас уригдсан зочид зэрэг 1000 гаруй хүн оролцож байна.

78650174 515507679100922 3423770846869585920 n (1)

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн Хүндэтгэлийн арга хэмжээг Үндэсний өв соёлоо дээдлэгч Өлзий телевиз, цахим орчинд LIVETV.MN сайт, Facebook-д LIVETV.MN, SHARE.MN page-ээр, Сэлэнгэ аймгийн "Миний Монгол" телевизүүд шууд дамжуулан үзүүлж байна

78623637 2510495335896933 118833898175070208 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.