LIVE: Д.Оюунхорол: Д.Одбаяр цэцийн гишүүнээр үлдэх байх
ҮХЦ-ийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар Д.Одбаярыг Цэцийн дарга албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн ч цэцийн гишүүнээрээ үлдэж байгаа юм. Гэвч олон нийт Д.Одбаярыг цэцийн гишүүн байх эрхгүй хэмээн үзэж, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тиймээс бид УИХ-ын гишүүд уг асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Нэг албан тушаалтанд хоёр удаа хариуцлага хүлээлгэдэггүй учраас даргаасаа буусан ч цэцийн гишүүнээрээ үлдэх байх. Цэцийн даргыг УИХ-аас томилдоггүй учраас УИХ дээр уг асуудлаар хэлэлцсэн зүйлгүй байна гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.