“Тэнгэр шиг бай” тоглолтод зориулж үнэгүй автобус үйлчилнэ

 

МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунаа өнөөдөр орой Буянт-Ухаа спорт цогцолборт үнэнч шүтэн бишрэгчид, урлагт хайртай ард түмэнтэйгээ уулзахад бэлэн болжээ. Урлагийн алтан тайзнаа 2009 онд “Гайхамшигт үдэш”-ээр тэсрэлт хийн бэлэг барьж байсан дуучин маань энэ удаад “Тэнгэр шиг бай” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна.

Хэзээнээсээ эрч хүч, шинэлэг мэдрэмж, дотоод сэтгэлийн гоо зүйг уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо хүргэж, хөглөж ирсэн тэрбээр урлагийн төлөө 37 жил тууштай зүтгэсэн билээ. Энэ удаагийн .

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай” уран бүтээлээс гадна Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” хэмээх уран бүтээл Буянт-Ухаа спорт цогцолборт анх удаа эгшиглэх ажээ.

 

74396937 2184551221651310 8661909555162120192 o

 

Дуучин Ариунаа тоглолтыг нь үзэх хүсэлтэй, түүнийг сонсох дуртай фэнүүддээ зориулж өнөөдөр үнэгүй автобусаар үйлчилж, Буянт-Ухаа ордонд аваачихаар болсон юм. Тоглолтод зориулж нийгмийн хариуцлага, үзэгчдийн ая тухтай байдлыг хангахын тулд Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран 15 ширхэг автобус Буянт-Ухаа спорт ордон руу үнэ төлбөргүй үйлчилнэ. Тоглолт дууссаны дараа эдгээр автобусууд 22 цаг 40 минутаас хойш үзэгч, сонсогчдыг Монголын Хүүхдийн Ордон хүртэл буцааж хүргэх юм байна.

Өнөөдөр орой болох тоглолтын хаалга 17:00 цагт нээгдэх учир үнэгүй автобусууд 16:00, 17:30 цагуудад Улсын Драмын Эрдмийн Театр, мөн тус цагуудад АСА циркийн гадна талбайгаас хөдөлнө. Хэрэв автобусны чиглэл, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99 15 90 30 дугаараар холбогдохыг хүсчээ.

“Тэнгэр шиг бай” тоглолтод “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, “Ice Top”-ын Манлай, “Motive”-ын Ганбаа, дуучин Т.Дэлгэрмөрөн, жүжигчин Т.Бархүү нар оролцож ая дуугаа өргөн үзэгчдэд бэлэг барина.

 

75341080 2216123568494075 5352645456981655552 n

 

Дуучин Т.Ариунаа өөрийн Facebook хуудсаараа дамжуулан тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул өнөөдөр шүтэн бишрэгчидтэйгээ уулзахад бэлэн хэмээн оргилуун, догдолсон сэтгэгдлээ хуваалцжээ. Хэрэв та тасалбараа авч амжаагүй бол Ticket.mn, Shoppy.mn болон 1900 1800 дугаарын устанд холбогдоорой. Харин VIP тасалбарыг 1900 1617 дугаарт залган хүргүүлэх боломжтой. Гал цогтой, эрхэмсэг дуучиндаа АМЖИЛТ ХҮСЬЕ! Өнөөдөр орой Буянт-Ухаа спорт ордонд УУЛЗАЦГААЯ!

 

74525027 2214742581965507 974226164736327680 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.