Зомби хүүгийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

 

Алдарт манекен "Зомби хүү" Рика Женестийн үхлийн шалтгааныг эцэслэн тогтоосон талаараа Квебек цагдаагийн албан ёсны сайтад мэдээлжээ. "Сэтгэл гутралаас болж амиа хорлосон" гэж олон нийтийн сүлжээнд хэлэлцэж байсан боловч, цагдаагийн мөрдөн шалгалтын дүнд гуравдугаар давхарт байрлах гэрийнхээ тагтнаас золгүй тохиолдлоор унаж, нас барсныг нь тогтоосон байна. 

Нас барсны дараа хийсэн шүүх шинжилгээгээр согтууруулах ундаа болон марихуан хэрэглэснийг нь тогтоосон. Иймд түүнийг амиа хорлосон гэсэн цуу яриа улам даамжирсан юм. 

Харин . Энэ нь хяналтын камерын бичлэгээр баталгаажиж, цагдаагийн байгууллага "Золгүй тохиолдол" хэмээн үзэж, энэ талаар албан ёсоор зарласан нь энэ аж. 

Женестийн хувьд ойрын үед гэрлэж, ажлаа солих гэж байсан гэж дотны хүмүүс нь ярьсан бөгөөд тэрээр 2018 оноос биеийн бүх хэсэгтээ шивээс хийлгэн, "Зомби хүү" алдрыг хүртээд байсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.