Калифорни муж даяар ойн түймрийн улмаас онц байдал зарлалаа

 

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ойн түймрийн улмаас муж даяар онц байдал зарласныг мэдэгджээ.

Салхи ихтэй, цаг агаарын байдал тогтворгүй байгаа тул түймэрт олон арван мянган байшин барилга шатаж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тус мужид сая гаруй иргэн гэрэл цахилгаангүй байгаа нь түүхэнд тохиож байгаагүй үйл явдал юм. Цахилгаан, эрчим хүчний компаниуд гэмтэж тасарсан цахилгааны сүлжээ, утаснууд шинээр түймэр тавихаас сэргийлж тоггүй болгоод байгаа юм. Ирэх өдрүүдэд сая орчим оршин суугч цахилгаанаа тасдуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

 

AP 19300598971320

 

Түүнчлэн . Кинкэйд түймэр Калифорнийн хойд нутагт Номхон далай хий, эрчим хүчний компанийн шугам сүлжээ тасарснаас долоон минутын дараа асч эхэлсэн гэж үзэж байгаа ч баттай биш юм.

 

 109424783 057583739 2

 

Номхон далай хий, эрчим хүчний компани өнгөрсөн жил гарсан мужийн түүхэнд хамгийн олон буюу 85 хүн амиа алдсан Кэмпийн түймэрт   буруутгагдвал дампуурлаа зарлахаар бэлдэж эхэлсэн. УГ компаний хуучирсан төхөөрөмжөөс болж гал гарсан тул олон тэрбум долларын өрөнд унаж байгаа юм.

. Хүчтэй салхин шуурга гарсаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг цаг уур судлаачид анхааруулжээ.

 

20191025 california wildfire

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.