СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: 18 өрх шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна. 

Нийслэлийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны А/322 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах БАГЦ-09 төслийн  хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” компанийг батламжилсан байдаг.

Тус төсөлд Төмөр замын 17,18,20 дугаар байрууд хамрагдсан ба эхний ээлжинд 20 дугаар байрны суурин дээр 70 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж 2017 оны 03 дугаар сард ашиглатад оруулан 37 айлд түлхүүр гардуулсан байна.

Өнөөдрийн билэгт сайн өдөр 2 дугаар ээлжийн барилга буюу 17,18 дугаар байрны суурин дээр баригдсан 2 блок 16 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаад 18 айл өрхөд түлхүүр гардуулан өгөх гэж байна.

Түлхүүр гардуулах ёслолд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар оролцож байна. 

Монгол улсын Үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Монгол улсын 18 өрх өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцаа шинэ, тохилог, үнэ цэнэтэй орон сууцаар сольж, гэртээ гэрэл гэгээ нэмж, ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт оруулж чадлаа. Түлхүүр гардсан нийт өрхдээ баяр хүргэе. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.