СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Угаартсан дөрвөн дуудлага ирснээс хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Өнгөрсөн шөнө угаарын дөрвөн дуудлага ирж, 9 том хүн, 2 хүүхэд эмнэлгийн байгууллагад хандсанаас хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ. 

.
Түүнчлэн иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн 13 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо тоот айл 35 орчим тонн түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүлсэн байна. Тухайн айл нүүрсээ 2018 оны хоёрдугаар сард худалдан авсан гэх хариуг хэлсэн. Зуухыг нь шалгахад түүхий нүүрс түлээгүй байсан тул түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солихыг сануулжээ.

Мөн тус дүүрэгт амьдардаг айл хоёр шуудай нүүрс түлж байсныг илрүүлсэн 50 мянган төгрөгөөр торгосон. Агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан гэж албаныхан хэллээ.

Тавантолгой түлш ХХК-иас 350 мэргэжилтэн иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.