LIVE: Залууст ээлтэй, соёлтой үйлчилгээ явуулахыг уриаллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Залууст ээлтэй үйлчилгээ аян"-ыг зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагааг Нарантуул худалдааны төвд зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд иргэдэд хууль эрх зүй, сэтгэл зүй, нийгмийн даатгалын талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх юм байна.

Залууст ээлтэй үйлчилгээ аяны гол зорилго нь .

Тухайлбал, худалдаа эрхлэгч нарыг үйлчлүүлэгч нарыгаа эелдэгээр угтан авч мэндчилэн үйлчилгээ авсны дараа талархан үдэх соёлыг хэрэгжүүлээч хэмээн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриаллаа. Залууст ээлтэй үйлчилгээний аянг Нарантуул худалдааны төв хамгийн түрүүнд дэмжин худалдаа эрхлэгч, түрээслэгч нартаа угтах, үдэх соёлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

Уг соёлыг хэвшүүлсэн худалдаа эрхлэгч нарыг 1 сая төгрөгөөр урамшуулахаар болсон байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлэхийг уриаллаа. Тухайлбал, залууст эерэг хандлагыг бий болгохын тулд урамшуулалт худалдаа, азтанг тодруулах боломжтой гэнэ.
Цаашид "Залууст ээлтэй үйлчилгээний аян"-ыг орон даяар өрнүүлэх юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.