LIVE: Ёс зүйгүй гэгдсэн таван гишүүнийг заавал байлцуулъя гэснээр дэд хорооны хуралдаан өндөрлөжээ

 

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин чуулганы хуралдааны үеэр гишүүдийн картыг сугалж, "дүрсгүйтсэн" бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ширээ цохиж, микрофон булаалдан "томоогүйтсэн", мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн гэх гурван асуудлыг өнөөдрийн Ёс зүйн дэд хороо хэлэлцжээ. 

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: 

-Гишүүд өөрсдөө заавал байж тайлбараа өгөх журамтай. Гэтэл хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүний хоёр нь гадаадад томилолттой байна. Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж гишүүдийн хувьд ч хурал дээр өөрсдийн биеэр байлцах ёстой. Энэ тухай дэд хорооны гишүүн Д.Эрдэнэбат "УИХ-ын даргын амаар гишүүдийг шүүж болохгүй. Өөрсдийг нь байлцуулъя" гэсэн 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.