LIVE: О.Дашпагам: Томуугийн А, В хүрээний вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж эхэлнэ


МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авчээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Томуугийн эсрэг вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа. 

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/,

Томуугийн вакциныг ирэх долоо хоногоос төрийн өмчийн цэцэрлэг, сувиллын хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж эхэлнэ. 

БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн томуугийн эсрэг (GC FLU) вакцин нь томуугийн вирусын эсрэг бие (антиген)-ийг идэвхигүйжүүлэн гаргаж авсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гэрчилгээтэй вакцин юм. .

Иргэн та хүсвэл Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-16.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй хийж байгаа. 

Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой юм. 

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

8a00ea 72206278 956081554759935 2580285213200351232 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.