LIVE: МАН-ын бүлэг ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ҮХНӨ-тэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэрхсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
ҮХНӨ-ийн төсөл дээр ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр МАН-ын бүлэг хуралдаж хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Хэрэв ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол ард нийтийн санал асуулгаар оруулахгүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар заалт бүрээр нь хэлэлцэх байсан. Харин хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулгаа явуулах нөхцөл үүсч байгаа юм.
Мөн бүлгийн хурлаар ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах тухай ч яригджээ.
Харин одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.