Алангуа хатныг өгүүлэх түүхийн их нүргээн

Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу хайрын үрээр домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлэх аж

.

Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажилласан байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу аж. “Баргужин Төхөм. Эртний цуурай” нь сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээнийг өгүүлэх юм.

Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичсэн бол буриад улсын үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулжээ. Домогт жүжигт тоглох уран бүтээлчдийн хувцас, эртний эдлэл хэрэглэл,  тайз засал гайхамшигтай уран болсон гэнэ.

 

43599330 716802252012911 7499904353638023168 n

43687236 179338672944380 346337723138703360 n

43599427 180688312807383 4411686300738912256 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.