"Нарны хүү, сарны охин" ХХК-иас үүдсэн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулна

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намын зөвлөл өнөөдөр “Монкорд” ХЗХ болон “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ. 

3000 иргэний хохироогоод байгаа “Монкорд” ХЗХ-ны хохирогчидтой хийсэн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг байлцуулж, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

Харин “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн хохирогчидтой уулзаад, Өргөдлийн байнгын хороотой хамтран бид даасан Ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.