Зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх ажээ. Тиймээс 7 буудлаас 17-ийн уулзвар хүртэлх хэсэгт автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний
Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”
Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”
Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”
ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”
ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.