СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-09

Монголын дугуйчид ууланд уралдах нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

  

Монголын дугуйн холбоо ДОУНХИЛЛ уулын дугуйн холбоотой хамтран уулын дугуйн нэг төрөл болох DOWNHILL-ийг хөгжүүлэхээр зорьж буй. Ирэх оноос ДОУНХИЛЛ-ийн УАШТ-ийг холбооны хуваарьт албан ёсоор оруулж зохион байгуулахаар болжээ. 

юм. Монголд хөгжих боломжтой спортын нэг. Дугуй, хамгаалалтын хувцас хэрэглэл нь уулын дугуй болон засмал замын дугуйнаас үнэтэй байдаг аж. 

DOWNHILL буюу уулын уруу уралдах төрөл нь тамирчнаас эр зориг, техникийн аюулгүй бэлтгэл шаарддаг хүнд төрөл юм. Монголд хөгжих боломжтой спортын нэг

Шинэ онд болох "CRANK"  тэмцээнийг  Улаанбаатар хотын Баруун салааны баруун энгэрт зохиохоор болсон байна. Уралдааны замын урт Доунхилл 1700 м, Эндуро 2200 м, Хардтэйл 2500 м, өндрийн уналт 300 метр байх юм. Тэмцээнд 16-18 насны оролцогчид эцэг, эхийн зөвшөөрсөн гарын үсэгтэй бүртгэлийн хуудсыг шалгуулж, гарааны дугаараа авах юм. Мөн эцэг эхийн төлөөлөл барианы талбайд  ирсэн байх аж.

Сонирхуулахад Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн  “POJEST NICE COTE D`AZUR” баг байгуулан “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авахаар Францын хагас мэргэжлийн “Continental team” багтай хамтран ажиллаж буй. Энэ баг нь дэргэдээ Монголын зургаан залуу дугуйчин, Франц, Австралийн тус бүр нэг тамирчин элсүүлсэн. Багийн бүрэлдэхүүнд Б.Идэрболд, Б.Буяндэлгэр, Д.Эрхэс, Э.Алтан-Очир, Н.Буянтогтох, С.Аюуш-Очир, К.Стефан, К.Брендан нарын найман дугуйчин бэлтгэл сургуулилалт  хийж, тэмцээнд оролцож буй. Олимпод оролцох монгол тамирчдын төрөл ийн нэмэгдсээр байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.