Г.Угалзцэцэг Азийн гурван удаагийн АВАРГА боллоо

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж дэлхийн гурав, азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцож буй. Тэрбээр хоёр ангилалд 279 дугаараар өрсөлдөн хос алтан медаль хүртэж, Ази тивийн гурван удаагийн АВАРГА болов.

Насанд хүрэгчдийн

Women’s Athletic Physique up to 165 см ангилалд  Алтан медаль,

35-с дээш насны

Women’s Athletic Physique open ангилалд Алтан медаль тус тус хүртлээ.

Тэрбээр тэмцээнд оролцож амжилт гаргасан тухайгаа өөрийн нүүр номдоо “Амжилт гэдэг зөвхөн ганц хүнийх байдаггүй.Үргэлж дэмжиж байдаг хүн бүрт чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичсэн байна. Энэ тэмцээнд оролцсон Монголын тамирчид дөрвөн  цом, хоёр  алттай  эх орондоо ирэх нь ээ.

Нутаг нэгтнүүдийнхээ  ОУХМастер тамирчин  Г.Угалзцэцэгт  баяр хүргэж, цаашдын тэмцээнд өндөр амжилт хүсье.

43232169 1164466673700526 3735330776703565824 n

43348575 2276006945966911 1081155285445246976 n

43382036 316285102507829 5961073912862212096 n

43331157 2186205958301764 766833408172097536 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.