Шилдэг тулаанч нохой Prius-20-оор шагнуулна

 

Монголын Тулаанч нохойн холбооноос зохион байгуулж буй “Улсын аварга 2018” тулаанч нохойн тэмцээний  IV тур  маргааш Нисэхийн товчооноос Өлзийт орох замд 1 км газарт (хуучин Нисэхийн товчооноос цааш 1 км яваад замын баруун талд байрлах ногоон хашаанд) 11:00 цагаас эхэлнэ.

tulaanch nohoi12

Тэмцээнд охин нохойн ангиллын  -60 кг, +60 кг-ын жинд 16 шилдэг ноход өрсөлдөх юм. Дундад ази үүлдрийн болоод өөр бусад үүлдрийн найман шилдэг нохой, найман охин нохой “зодолдож” аваргаа тодруулна.

 

tulaanch nohoi11

 

Тэмцээнд оролцох ноход хоёр сарын өмнөөс бэлтгэл сургуулилалтаа базаадаг байна. Тиймээс гөлөг байхад нь тулалдах нохдоо тулаанч болгохоор сонгон авч 3 настайгаас нь эхэлж тэмцээнд оролцуулж эхэлдэг аж.

 

tulaanch nohoi18

 

Тулаанч нохой энгийн үед хүн, амьтан руу дайрдаггүй тайван, номхон зантай ч рингэн дээр тулалдахдаа эр зориг, эрэмгий байдлаа гаргадаг эзэд нь ярилаа.

 

tulaanch nohoi15

 

Дундад ази үүлдрийн уугуул тулаанч ноход нь эзнээ гадны халдлагаас, мал сүргээ зэрлэг араатан амьтнаас хамгаалан тулалдаж ирсэн байдаг. Тиймээс ийм нохдын байгалиас өвлөгдөж ирсэн генийг авч хадгалж үлдэхийн тулд тэмцээн зохион байгуулдаг байна.

 

tulaanch nohoi16

tulaanch nohoi4

 

Финалд шалгарч үлдсэн ноход тэргүүн байрын төлөө өрсөлдөнө. Охин нохойн ангиллын +60 кг-ын жинд түрүүлж, тэргүүн байрт шалгарсан нохой 1 сая, эр нохойн ангиллын -60 кг-ын жинд түрүүлсэн нохой 3 сая төгрөгөөр шагнуулна. .

 

tulaanch nohoi5

 

Тулаанч нохдын тэмцээний тасалбар 10.000 төгрөгийн үнэтэй, амьтны дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй. Монголын Тулаанч нохойн холбоо амжилт гаргаж түрүүлсэн нохдоо гурван жилийн дараа Олон Улсын тулаанч нохдын холбооноос зохион байгуулдаг тэмцээнд оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.