Монголын сагсчдад барьсан ФИБА-гийн “сюрприз”

 

Аргентина улсын Буэнос Аэрос хотод Залуучуудын зуны олимпын III наадам энэ сарын 06-18-нд болно. Наадамд оролцох U18 насны шигшээ багийн тамирчид Хандгайт дахь Олимп баазад үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч С.Тулга болон Улаанбаатар Гаруда үндэсний шигшээ багийнхантай хамт бэлтгэлээ хийжээ.

Олимпийн наадмыг зорихын өмнө ОУХМ Г.Баттөр тамирчдадаа эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцоход бие, сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэж, яаж тоглохоос авахуулаад өөрийн туршлагаас хуваалцан зөвлөгөө өгсөн байна.

sags U182

sags U183

энэ наадамд Монгол улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцох юм. "Буэнос-Айрес-2018" Залуучуудын олимпийн наадмын монголын тамирчдын багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллана.

Дашрамд нэгэн таатай мэдээ дуулгахад олимпийн төрлийн багийн спортын ДАШТ манай улсад анх удаа зохион байгуулагдах гэнэ.

Дашрамд нэгэн таатай мэдээ дуулгахад олимпийн төрлийн багийн спортын ДАШТ манай улсад анх удаа зохион байгуулагдах гэнэ. "World basketball summit" дэлхийн сагсан бөмбөгийн дээд хэмжээний хурлын үеэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав U18 насны .

sags U18 1

Сүүлийн жилүүдэд манай улс ФИБА 3х3-н томоохон тэмцээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулсан учраас өндрөөр үнэлж ДАШТ-ий эрхийг өгсөн. Монголчууд Улаанбаатар хотдоо дэлхийн сагсан бөмбөгийн ирээдүй болсон шилдэг багуудын тоглолыг үзэх нь ээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.