Хууль бусаар хүн хил давуулдаг хоёр монгол оюутныг Польшид саатуулжээ

 

Сэжигтнүүд болох 26 ба 28 насны хоёр эрэгтэйг өнгөрсөн баасан гарагт Краковт саатуулсан байна. Тэд Польшид хууль ёсны дагуу орж ирсэн, оюутны визтэй байжээ.

Украйнаас Польш руу шалган нэвтрүүлэх Бескидкийн хэсгийг хүмүүс "ногоон гарц" хэмээн нэрлэдэг тул үүгээр хууль бус ажиллагаагаа удаа дараа явуулдаг байсан бололтой. Учир нь гэжээ. 

Бид энэ мэдээллийн дагуу ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал Л.Мөнхтүшигээс энэ талаар тодруулахад "Монгол Улсын хоёр оюутан саатуулагдсан талаарх мэдээлэл Элчин сайдын яамаар уламжлагдан ирсэн. Ямар оюутан байсан, хэзээ, хэрхэн баривчлагдсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.