Мастерс тун өрсөлдөөнтэй явагдаж байна

Сурталчилгаа
Мастерс тун өрсөлдөөнтэй явагдаж байна

Мэргэжлийн снукер биллиардын 50 дахь удаагийн мастерс тэмцээний эхний дөрвөн тоглолт явагдлаа. 

2024 оны Мастерс тэмцээний оноолт болон бусад онцлох мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн билээ

Хоёр өдрийн дараах байдлаар нийт дөрөв тоглолт явагдаж дараах үр дүнг үзүүллээ.

  • Дэлхийн аварга Шон Мөрфи 6:2 Зан Анда 
  • Дэлхийн аварга Лука Бресел 2:6 Жав Лисовски
  • Дэлхийн 7 удаагийн аварга Р.О.Сулливан 6:3 Дин Жунхуй
  • Дэлхийн 3 удаагийн аварга Марк Уиллиамс 4:6 Али Картер

Нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаарх үр дүн

Урьд шөнө дэлхийн болон мастерсийн тус бүр долоон удаагийн аварга бөгөөд чансааг тэргүүлэгч Ронни О Сулливан болон "Луу" хочит Дин Жунхуй нарын тоглолтын үзэгчдийн анхаарлын төвд байсан нь дамжиггүй. Тоглолтын эхнээс Ронни аварга санаачилгыг гартаа авч дөрөв дараалсан ялалт байгуулсан ч Дин түүний араас гурав дараалсан хожиж тоглолтын салхийг эргүүлэх оролдого хийсэн юм.

Долоо дахь тоглолтод Дин 147 оноо авч үзэгчдийг шуугиуллаа. Мастерсийн түүхэнд өмнө нь ердөө гурван удаа л 147 оноо авсан тоглолт болж байсан ба 1984 онд Канадын Кирк Стевенс, 2007 онд Дин Жунхуй, 2015 онд Марко Фу нар 147 оноо авч түүхэн нэрээ үлдээсэн байдаг. Тэгвэл урьд шөнийн тоглолтод Дин Жунхуй дахин 147 оноо авч карьертаа бас нэгэн чимэг нэмсэн хэдий ч дараагийн шатанд шалгарч чадалгүй энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.  

Хуваарь ёсоор өнөөдөр /1.9/ дараах тоглолтууд явагдана.  

Нэгдүгээр сарын 9-ны тоглолтын оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0