Чөлөөт бөхийн оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн оны шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос оны шилдэгт нэр дэвшигч тамирчдыг зарлалаа. 

 

Нэр дэвшигчдийг тодруулахдаа энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн наадам, дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийн үр дүнд тулгуурласан байна. Оны шилдэгт нэр дэвшсэн таван бөхөөс шилдгийг тодруулах санал хураалт 12 дугаар сарын 17-ныг дуустал явагдаж, ялагчдыг 12 дугаар сарын 18-нд тодруулах юм байна.

Оны шилдэгт нэр дэвшсэн эмэгтэй бөхчүүд болон тэдний 2023 онд үзүүлсэн амжилтууд:

  • Айсулу Тинербекова /Киргизстан/: 62кг жинд дэлхийн аварга, Ази тивийн аварга, Унгар, Египтийн чансаа олгох тэмцээний алт, 19 дэх удаагийн Азийн наадмын хүрэл медаль
  • Юуи Сусаки /Япон/: 50кг жинд дэлхийн аварга, Загребийн дэлхийн чансааны тэмцээний алтан медаль
  • Акари Фүжинами /Япон/: 53кг жинд дэлхийн аварга, Ази тивийн аварга, 19 дэх удаагийн Азийн наадмын аварга, Загребийн дэлхийн чансааны тэмцээний алтан медаль
  • Амит Элор /АНУ/: 72кг жинд дэлхийн аварга, U23, U20 насны дэлхийн аварга, Пан-Америкийн аварга. 
  • Бус Тосун /Турк/: 68кг жинд дэлхийн аварга, 2023 оны Европын аваргын мөнгөн медаль 

Оны шилдэгт нэр дэвшсэн эрэгтэй бөхчүүд болон тэдний 2023 онд үзүүлсэн амжилтууд:

  • Девид Тэйлор /АНУ/: 86кг жинд дэлхийн аварга
  • Исмайл Мусзукаев /Унгар/: 65кг жинд дэлхийн аварга
  • Амир Хоссейн Заре /Иран/: 125кг жинд дэлхийн аварга, 19 дэх удаагийн Азийн наадмын аварга, Загребийн дэлхийн чансааны тэмцээний алтан медаль
  • Заубек Сидаков /Орос/: 74кг жинд дэлхийн аварга
  • Ахмед Тазудинов /Бахрейн/: 97кг жинд дэлхийн аварга, 19 дэх удаагийн Азийн наадмын аварга, Киргизийн дэлхийн чансаа олгох тэмцээний аварга, Ази тивийн аварга. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0