Монголын багууд хасагдах шатанд шалгарлаа

Сурталчилгаа
Монголын багууд хасагдах шатанд шалгарлаа

Фиба 3х3 сагсанбөмбөгийн ээлжит цуврал тэмцээнүүдийн нэг болох "FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" тэмцээн энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж байна. 

14 баг аваргын төлөө дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба эхний гурван байранд шалгарсан багууд 10 дугаар сард зохион байгуулагдах Ченду мастерс тэмцээнд оролцох эрх авах учиртай. Энэ удаагийн "FIBA 3x3 Suntory Shanghai Challenger 2023" тэмцээнд манай улсаас гурван баг хүч сорьж байгаа ба хасагдах шатанд Сансар ММС Энержи, Улаанбаатар ММС Энержи багууд шалгараад байна. Баянгол Бронкос багийн хувьд D хэсэгт Хятадын Футиан болон өөрийн нутаг нэгт Улаанбаатар ММС Энержи багуудтай өрсөлдөн харамсалтай нь хасагдах шатанд шалгарч чадсангүй. 

Тэгвэл өнөөдөр (наймдугаар сарын 27-ны өдөр) хасагдах шатанд манай багууд дараах хуваарийн дагуу тоглолтоо үргэлжлүүлнэ. 

16:00 цагт Сансар ММС Энержи баг тус тэмцээний чансааг тэргүүлэн өрсөлдөж буй Австрийн Виена багтай тоглоно. 

16:50 цагт Улаанбаатар ММС Энержи баг Польшийн Варшав Лотто багтай тус тус тоглоно. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0