Манай эмэгтэй бөхчүүд хос алт, мөнгөн медаль хүртлээ

Сурталчилгаа
Манай эмэгтэй бөхчүүд хос алт, мөнгөн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны "Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай эмэгтэй гурван бөх барилдаж хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал “Бишкек-2022” чөлөөт бөхийн “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “MJ” клубийн тамирчин ОУХМ М.Мөнхгэрэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. М.Мөнхгэрэлийн хувьд монгол бөхчүүдээс энэ насны ангилалд Ази тивийн аварга болсон найм дахь тамирчин болж байна. М.Мөнхгэрэлээс өмнө 2019 онд Т.Тулга, Э.Тэмүүлэн, Б.Отгонбаяр, Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар нутгийнхаа дэвжээнд түрүүлж байлаа.

,

Тэгвэл 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Отгонтуяа 55 кг жинд бахдалтай сайхан барилдан алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандууллаа.
21 настай түүний хувьд олон улсын тэмцээний анхны медаль нь ийнхүү тивийн аваргын алтан медаль байлаа.

Насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Асашёорюү Кап” өсвөрийн ОУТ-ий аварга Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Б.Сарнай 76 кг дөрөв барилдсанаас хоёр ялж, хоёр ялагдаж хүрэл медалийн тавцанд зогслоо. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Озода Зарипбоеваг 10:0-ээр илүүрхэж ялав. Б.Сарнайгийн хувьд хүнд бэртлийн улмаас дөрвөн жилийн хугацаанд барилдаагүй бөгөөд саяхнаас дэвжээндээ эргэн ирсэн юм.
Ийнхүү Бишкекийн дэвжээнд Монголын гурван бүсгүй барилдсанаас хоёр алт, нэг хүрэл, бүгд медальтай эх орондоо ирэхээр боллоо.


🥇 Мөнхбатын Мөнхгэрэл - 50 кг
🥇 Баянмөнхийн Отгонтуяа - 55 кг
🥉 Баярбаатарын Сарнай - 76 кг


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-07-17
77
85
80
69
69
84
107
71
77
87
82
72
Хөл бөмбөг
English Premier League
1
0
1
1
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
0
0
2
0
Italian Serie A
1
1
0
0
0
0
0
0
UEFA Champions League
0
1