Түрүү жилийн аварга эхний даваанд бүдэрлээ

Сурталчилгаа
Түрүү жилийн аварга эхний даваанд бүдэрлээ

Мэргэжлийн снукер биллиардын зөвхөн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээн эхэллээ. 

 

1975 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог бөгөөд 2011 оны Мастерсийн аварга Дин Жунхуй оролцох эрхээ авч чадсангүй. Харин түүний оронд өнгөрөгч оны UK Championships тэмцээнд түрүүлсэн БНХАУ-ын залуу тамирчин Зао Шинтонг анх удаа эрхээ аван оролцож байна. 

Мастерс тэмцээн эхний тоглолтоосоо эхлэн шуугиан тарьсан ба өнгөрөгч оны аварга Ян Бинтао эхний тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамст хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

Өнөөдөр хуваарь ёсоор дэлхийн дөрөв, мастерсийн хошой аварга Жон Хиггинс аварга БНХАУ-ын залуу тамирчин Зао Шинтонтой тоглох хуваарьтай байна. Жон Хиггинс аварга Хятадын залуу тамирчинд гурван тэмцээн дараалан хожигдоод байгаа ба хамгийн сүүлд өнгөрсөн оны UK Championships тэмцээнд 6:5 харьцаагаар хожигдсоныг биллиард сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0