Э.Сумъяагийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Э.Сумъяагийн бүх барилдааны бичлэг

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн -55кг жинд ОУХМ Э.Сумъяа үзүүрлэж тус тэмцээний хошой мөнгөн медальтан боллоо. 

 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 44 орны 365 бөх зодоглож байна. Манай улсаас МУГД З.Дүвчингийн удирдлага дор дэлхийн медальтан гурван бүсгүй зодоглож байгаа ба манайхны салхийг хагалан Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -55кг жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хүч сорин өрсөлдлөө. 

Тэрээр хэсгийн эхний барилдаанаа Румыний Ана Беатристай хийх байсан ч өрсөлдөгч нь дэвжээнээ гарч ирээгүй тул шууд ялалт авлаа. Харин удаах барилдаанаа ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-ээр ялагдсан.

Хагас шигшээд ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий иж бүрэн медальт, тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны М.Засинад 0:3-аар ялагдаж яваад тосгуулж хавирч хоёр оноо авч, тэндээсээ дамжиж өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Ингэснээр Э.Сумъяа хэсэгтээ ялагдсан Оросын Хорошавцеватай алтан медалийн төлөөх барилдаанд даагаа нэхэхээр болов. Финалд дахин ялагдаж үзүүрлэлээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

Эмэгтэйчүүдийн -68кг жинд: Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа нар өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт барилдах хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0