З.Болортунгалаг бүх өрсөлдөгчөө цэвэр дарж тивийн аварга боллоо

Сурталчилгаа
З.Болортунгалаг бүх өрсөлдөгчөө цэвэр дарж тивийн аварга боллоо

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 65кг жинд З.Болортунгалаг өрсөлдөгч бүрээ цэвэр ялж Ази тивийн аварга боллоо. 

 

Тэрээр эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Монгол улсаас төрж буй 10 дахь Ази тивийн аварга болж байна. З.Болортунгалагаас өмнө Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, МУГТ Ц.Энхжаргал нар хошой аварга болж байсан бол О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, П.Орхон, Н.Отгонжаргал, М.Дөлгөөн нар Азийн аварга болж байлаа. 

Энэ удаагийн Ази тивийн аваргын 65 кг жинд 2016, 2019, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн юм.

Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Узбекистаны Севара Эшмуратоваг цаг дуусахаас өмнө цэвэр дарсан юм.

Удаах барилдаанд БНСУ-ын Ли Хан Битийг мөн цэвэр дарлаа.

Эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялсан З.Болортунгалаг хагас шигшээд Тайваний Пай Син Пинийг нэгдүгээр үед цэвэр дарсан юм.

Алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн медальт бөх Сакши Маликыг барилдаан дөнгөж эхлээд удаагүй байхад мөн цэвэр ялж шуугиан тарьлаа.

55кг жинд мөн урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэн ОУХМ М.Дөлгөөний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. anji

    omogshtol awjiine shvv dvv mundag bna olimp delhiin awarga bolooroi

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0