Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпын эрхээ авлаа
Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпын эрхээ авлаа

Сурталчилгаа
Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпын эрхээ авлаа

Казахстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр манай улсаас таван бөх зодоглож байна. Тэмцээний хуваарь болон оролцогчдын  мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн -50кг жинд зодоглосон 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа. Тэрбээр өнөөдөр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илт илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпийн эрхээ авлаа. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ.

Мөн түүнчлэн -57кг жинд зодоглож буй өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, ОУХМ Б.Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авчирлаа. Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы, хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ганц оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэв.

-53кг жинд зодоглож буй “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа хэсэгтээ эхний барилдаанаа Казахстаны Татьяна Аманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд Тайваний Мен Хуан Хиг цэвэр ялав. Тус жин тойргийн системээр явагдаж буй тул алтан медалийн төлөө эхний барилдаанаа эн тэнцүүхэн хийсэн Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай дахин барилдах юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Irgen

    Har dewsgert deer unshij bhgui bna soli

  2. бадамгарав

    амжилт хүсий мундаг барилдаг шүү

  3. Батболд

    Bayr hvrgi ulam hichegerei amjilt

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0