Хасагдах шатны эхний тоглолтууд бүгд гоолтой байлаа
Хасагдах шатны эхний тоглолтууд бүгд гоолтой байлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-ын эхний тоглолтууд бүгд гоолтойгоор өндөрлөлөө. Тэр ч бүү хэл тэнцээ авсан тоглолт ч гарсангүй. 

 

Хамгийн олон гоолын зөрүүтэй, ганган учраа болох "Барселона 1:4 ПСЖ" тоглолтоор эхэлсэн хасагдах шатны эхний тоглолтууд урьд шөнө "Аталанта 0:1 Реал Мадрид", "Монченгладбах 0:2 Манчестер Сити" тоглолтуудаар өндөрлөлөө.

Урьд шөнө явагдсан Аталанта, Реал Мадрид клубуудын тоглолт ширүүхэн уур амьсгал дунд өрнөсөн ба тоглолтын 17 дахь минутад Аталантагийн Фреулер улаан хуудас авч талбайг орхилоо. Түүнээс хойш Реал Мадридынхан хүний илүүгээр тоглолтод давуу тоглож 86 дахь минутад тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоолыг Менди орууллаа. Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 17-ны шөнө Реал Мадридын талбайд явагдана. 

Премьер лигээ итгэл төгс тэргүүлж буй Манчестер Сити клуб Германы Монченгладбах клубыг талбай дээр нь буулган авсан тоглолтод Б.Силва, Г.Жесус нар гоолдсон байна. Хасагдах шатны эхний тоглолтуудад Английн гурван баг болох Челси, Ливерпүүл, Манчестер Сити клубууд бүгд хожил байгууллаа. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-12
111
96
95
113
97
120
Хөл бөмбөг
English Premier League
3
0
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
0
0
0
0