Манай боксчид өчигдөр бүгд өрсөлдөгчдөө илүүрхэн яллаа
Манай боксчид өчигдөр бүгд өрсөлдөгчдөө илүүрхэн яллаа

Сурталчилгаа
Манай боксчид өчигдөр бүгд өрсөлдөгчдөө илүүрхэн яллаа

 

Энэ өдрүүдэд Иордан улсын нийслэл Амман хотноо ази, номхон далай орнуудын боксын олимпийн эрхийн тэмцээн явагдаж байгаа билээ. 

Манай сайт тус тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байна. Өчигдөр манай гурван ширэн бээлийтэн дэвжээнээ гарсан ба бүгд өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялалт байгууллаа. Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдан хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 1:36:00 цагт манай тамирчны тулаан бий/
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Болортуул Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай тулалдан мөн цаг дуусахаас өмнө техникийн илт давуугаар буулган авлаа. Тус тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 
  • Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдан 5:0 шүүгчдийн саналаар өрсөлдөгчөө буулган авлаа. 

Өнөөдөр манай гурван тамирчин хүч үзнэ. 

  • 18:00 цагаас эрэгтэйчүүдийн -75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Сирийн тулаанчтай тулалдана.
  • 23:00 цагаас эрэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Чинзориг Папуа Шинэ Гвиней улсын тулаанчтай, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчтай тус тус тулалдах хуваарьтай байна. 

Манай сайт монгол тулаанчдынхаа тулааныг шууд дамжуулан үзүүлэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. erdenebuyn

    Za Agaa amjilt

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0