СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Барилгын компаниуд хамгаалалтын хаалт хийгээгүй нийтлэг зөрчил илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий Газрын Хэрэг бүртгэх албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 2018 онд 89, амь насаа алдсан таван хэрэг бүртгэгдсэн нь, 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт 299 барилгад шалгалт хийхэд давхардсан тоогоор 896 зөрчил илэрсэн байна.

 Үүнд дүн шинжилгээ хийж үзсний үндсэн дээр цагдаагийн байгууллагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай "Аюулгүй ажлын байр" арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Хоёрдугаарт, ХАБ-ын 1,083 инженерт үзүүлэх сургалт явууллаа. Барилгын хамгаалах торыг хэрхэн хийсэн, талбайн эмх цэгц сэдвээр үзүүлэх сургалтыг БНСУ-ынЧунсон барилгын компанитай хамтран хийсэн.  

Үүний дараагаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудад биечилж шалгалт хийлээ. Ингэхдээ ААН, байгууллагуудад арга хэмжээ тооцохыг урьтал болгоогүй.

.

Нийт 299 байгууллагад шалгалт хийхэд давхардсан тоогоор. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээргүй гарсан зөрчилд .

Барилгын компаниудад нийтлэг илэрч байгаа зөрчлийн тухайд хаалт хамгаалалтгүйгээс барилга дээрээс төмөр унах, барилгын гадна талд аюулгүй ажиллагааны самбар байрлуулаагүй, барилга руу гарах шатны бэхэлгээ хийгээгүй, ажилчдаа ажлын хувцсаар хангадаггүй нь илэрсэн.

.

Иймээс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжоо дагах, анхаарал болгоомжтой байх, ХАБ-ын дүрэм журмыг өдөр тутмын ажилдаа мөрдөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас уриалж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.