АТГ: Төрийн өмчит компаниуд авлигад өртөх эрсдэлтэй байна

 

АТГ-т  өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Авто тээврийн үндэсний төв”, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”, “МИАТ”, “Монгол шуудан”, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг боллоо.

Дээрх байгууллагууд шилэн дансаа хөтөлдөггүй, ажилтан шинээр ажилд авахдаа шударга, ил тод байдлыг хангадаггүй, тендер худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод явуулдаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн тул АТГ-аас зөрчлөө арилгах тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.