Зоорийн давхар нь усанд автсан Зайсангийн хотхонуудыг сурвалжиллаа

 

Өнгөрсөн жилийн борооны үеэр монголчуудын тавьсан зам, барьсан барилгын чанарт дүн тавьсан. Тухайлбал, Туул гол дагуу баригдсан 40 гаруй барилга усанд автаж, тэр дундаа UB TOWN хотхоны 56 В байрыг усны ундарга дээр барьсан тул 24 цаг тасралтгүй ус ундарч гарсан билээ.

65188681 353028155416292 5734601223647002624 n livetv

Тэгвэл энэ долоо хоногийг дуустал нийслэл хотод түр зуурын бороотой хэмээн цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Өнгөрсөн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас Зайсан орчмын орон сууцнууд усанд автсан эсэхийг сурвалжлахаар бид өнгөрсөн жил хамгийн ихээр хохирол амссан байруудаар очлоо. .

65571834 643620196157315 7849575985010704384 n livetv

65307844 2273943119582524 982776723068157952 n livetv

65014362 1072979646423112 8128772666254426112 n 20190617042525

Тэгвэл энэ сарын 17-нд Нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдааны үеэр УСУГ-ын дарга Ц.Төрхүү “. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. . Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай” хэмээсэн.

УСУГ-ын даргын хэлснээр Туул голын эрэг дагуух орон сууцны зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн эсэхийг өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 54д байрны гараашны хаалганы гаднах хөрснөөс их хэмжээний ус ундарсан “Жи-108” СӨХ-ийн даргатай утсаар холбогдон энэ жил хөрсний ус ундарсан эсэхийг лавлав.

Манай байрны оршин суугчид уг орон сууцыг барьсан компанийг хөрсний устай гэдгээ сайн судлаагүй хэмээн шүүхэд хандаж, хохирлоо барагдуулан цаашид хөрсний ус гаргахгүй байх арга хэмжээг авахуулах болно

62240514 2328360520760766 7054300779418484736 n livetv1

65083381 695560577520092 8553975820127830016 n livetv

Тэрбээр “. Энэ жилийн хувьд ойрын өдрүүдэд орсон борооны усыг соруулан гаргасан. Одоогоор хөрсний ус ундарч гарсан зүйл алга байна. Гэхдээ жил бүр намрын эхэн сард хөрсний ус ундардаг. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хөрсний усанд автсан барилга, байгууламжийг судалгааг авсан. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлаас хурал зохион байгуулсан ч шинэ тоног төхөөрөмж сурталчилснаас өөр зүйл төр засгаас хийгээгүй. Манай байрны оршин суугчид уг орон сууцыг барьсан компанийг хөрсний устай гэдгээ сайн судлаагүй хэмээн шүүхэд хандаж, хохирлоо барагдуулан цаашид хөрсний ус гаргахгүй байх арга хэмжээг авахуулах болно” гэсэн юм.

66075542 483261992478095 5858566306365702144 n livetv

Энэ долоо хоногийг дуустал нийслэл хотод түр зуурын бороотой хэмээн цаг агаарын байгууллагаас мэдээлсэн. Борооны ус нь хөрсөнд шингэн хөрсний ус нэмэгдсэнээр усны ундарга ундардаг. .

65106789 404950147030456 6752528208173727744 n livetv

65227716 336158183983186 1033669104818454528 n livetv

65610417 668044126996145 46998774853140480 n livetv

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.