АШУҮИС 10-р сарын 24-нд шинэ захиралтай болно
АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг Авлигатай тэмцэх газарт “өөрийгөө шалгуулах” хүсэлтийг 2018 оны 9-р сарын 7-нд өгч байсан юм.
Тэрээр “Өнгөрсөн сард манай сургуульд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн томилгоогоор АШУҮИС-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч, Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмон захирлын суудалд очсон. Энэ хүн томилогдсоныхоо дараа намайг болон манай хамт олон, мөн өмнөх захирлыг “385 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн гүтгэсэн тул уг асуудалтай холбогдуулан надад хамаатах асуудлыг шалгаж би болоод манай хамт олон, байгууллагын нэр төрийг цагаатгаж өгнө үү” хэмээн хүсэлт өгч, мэдээлэл хийж байв. Ингээд тухайн үед АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалт дахин явагдаж магадгүй болж байсан юм.
Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн 7 хоногийн баасан гаригт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлажээ.
Харин уг албан тушаалд төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгох шалгаруулах журмын 3-р зүйлийг үндэслэн сонгон шалгаруулалт явуулах юм байна. Сонгон шалгаруулалтын дүн 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн 09:00 цагт гарна. Ингэснээрээ АШУҮИС үүрэг гүйцэтгэгч бус жинхэнэ, шинэ захиралтай болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.