МакДональдс-т ажилладаг орон гэргүй залууг шүүмжилсэн нь "тус" болов

 

Америкийн Жеоржиа мужийн Фэйет хотод байдаг МакДональдс түргэн хоолны сүлжээ зоогийн газарт унтаж буй эрэгтэйн зураг цахим ертөнцөд маргаан дагуулав. Эрэгтэйн зургийг авч Facebook хуудсанд нийтэлсэн эмэгтэй “Фэйет хотыг орхих өөр нэг шалтгаан бол энэ” хэмээн бичсэн байсан нь ууртай эможигоор булагдсан байна.

Цахим сүлжээнд маргаан дагуулсан эрэгтэйг Саймон Чайлдс гэдэг ба 21 настай орон гэргүй нэгэн байв. Ээжийгээ алдаад удалгүй хүнд хэцүү цаг үетэй нүүр тулсан ч бууж өгч шантралгүй МакДональдсын сүлжээ зоогийн газарт ажил хийж бяцхан хүүгээ өсгөдөг аж. Дараагийн ээлжээ хүлээн амарч байхад нь зураг дарсан байсныг орон нутгийн холбооноос мэдэгджээ.

 

 107546635 capture11 nc

 

Хотын захиргааны ажилтнууд Чайлдсыг элэглэж шоолохын оронд түүнд тусалж дэмжихээр шийдсэн байна. Хүүд нь хувцас хунар хандивлаж, зэргэлдээх зоогийн газрын хоёр ахлах тогооч машин зээлдүүлж, ажлын ярилцлагад ороход нь тусалж хажуугийн үсчин үнэгүй үйлчилжээ.

Сөрөг сэтгэгдэлтэйгээр эхлүүлсэн Facebook постын дараа залууд ажлын саналууд ар араасаа ирж, хүүтэйгээ хамт амьдрах гэр олдох болсонд маш их баярлаж байна гэдгээ Чайлдс ярьсан байна. Цахим орчны хэрэглэгчид орон гэргүй хүүгээ өсгөж буй ядуу залууг биш түүнийг шоолж ичээхийг оролдсон Facebook хэрэглэгчийг зэмлэн буруутгажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.