Малайзын нисэх буудлаас 5,000 гаруй яст мэлхийн зулзага илрүүлжээ

 

Энэтхэг улсын хоёр иргэн улаан чихт усны яст мэлхийн 5,255 ширхэг зулзгыг хил давуулах гэж байгаад Малайзын нийслэл Куала Лумпурын нисэх буудалд баригджээ. Тэд яст мэлхийн олон мянган зулзгыг сагсанд хийж тээшиндээ нуусан байна.

Холбогдох хүмүүсийн хэлснээр Малайз улсын хилээр дамжиж олон төрлийн хууль бус ан араатан, мансууруулах бодис тээвэрлэж Азийн зах зээлд худалдах сонирхолтой ганзгын наймаачид олон байдаг.

30 болон 42 настай хоёр эрэгтэй яст мэлхий хил давуулан гаргах зөвшөөрөлгүй байсан тул тав хүртэл жилийн хорих ял, их хэмжээний торгууль оноох шийтгэл амсах юм.

Байгаль хамгаалах олон улсын холбооноос улаан чихтэй хагас усны яст мэлхийг гэрт тэжээх нь элбэг гэжээ.

 

p07f6q03

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.